Баян-Өлгий аймгийн бэлчээрийн ургамал ургах хугацааны чийг, дулааны горим ба ургамлын хөгжлийн үе шат илрэх хугацаа (Уур амьсгалын ялгаатай бүсэд байрлах 4 сумын жишээн дээр)
Keywords:
Фенологи, бэлчээрийн ургамал, температур, хур тунадас, Баян-ӨлгийAbstract
Монгол улсын тогтвортой хөгжлийн тулгуурын нэг мал аж ахуйг ашиг шим ихтэй эрхлэн хөгжүүлэхэд бэлчээрийн
ургамлын ургацын байдал чухал билээ. Бид энэхүү судалгаандаа Баян-Өлгий аймгийн бэлчээрийн ургамлын хөгжлийн үе
шат ажиглагдах хугацааг 4-10 дугаар сарын чийг ба дулааны горимоос хамааруулан судалсан зарим үр дүнгээс өгүүлсэн
болно. Судалгааны мужаар уур амьсгалын дулааралд хамгийн эмзэг өртөмтгий экосистем болох уулын бүсэд байрлах
Баян-Өлгий аймгийг сонгосон нь онцлог бөгөөд бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн үе шатны 1977-2016 оны мэдээг мөн
хугацааны уур амьсгалын үзүүлэлтүүдийн мэдээтэй хослуулан ашиглалаа. Баян-Өлгий аймгийн ургамлын ургалтын болон
цэцэглэлтийн үе шат ажиглагдах хугацаа, түүнд шаардагдах хур тунадасны нийлбэр, идэвхтэй температурын нийлбэр
нь бүх бичил бүс нутагт ялгаатай. Тухайлбал олон жилийн хур тунадасны нийлбэр нь Өлгий станцад нь дунджаар 70 мм,
Ногооннуур станцад 50 мм, Дөчинжил болон Ялалт станцад 100 мм, идэвхтэй температурын нийлбэр нь Өлгий станцад
21000С, Дөчинжил станцад 18000С, Ногооннуур станцад 22000С, Ялалт станцад 12000С байна. Дулааны улиралд 300С
давж халсан өдрийн тоо төдийлөн их биш.Ургамалжлын тухайд Криловын хялгана (Stipa Krylovii Roshev) Ширэг Улалж
(Carex duriuscula C.A.Mey), Ахар навчит баглуур (Anabasis brevifolia C.A. Mey.) зэрэг ургамал зонхилон ургадаг. Алтайн
уулархаг муж нь хэдийгээр эрс тэс нөхцөлтэй ч бэлчээрийн ургамлын ургаж эхлэх хугацаа нь бүх станцад дунджаар
жилийн 120-130 дах хоногт (4 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 10-ныг хүртэл) ажиглагдаж байгаа бөгөөд эдгээрээс
Ахар навчит баглуур ургамал Өлгий станцад 120-130 дах хоногт (4 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 10-ныг хүртэл)
цухуйлтын үе шат ажиглагдаж байгаа бол Дөчинжил станцад 120-150 дах хоногт (4 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын
1-нийг хүртэл) тус үе шат ажиглагдаж байна. Ургамлын ургалтын үргэлжлэх хугацаа буюу цухуйлтаас хагдралт
хүртэлх хугацаа нь дийлэнх ургамалд 120-150 хоног үргэлжилж (4 дүгээр сарын эхээр ургаж эхлээд 8 дугаар сарын сүүл,
9 дүгээр сарын эхэн үе хүртэл), хагдралтын үе шат ажиглагдах хугацаа дунджаар жилийн 240-260 дах хоног (8 дугаар
сар) дээр ажиглагдаж байна. Сүүлийн жилүүдэд ургамлын цухуйлтын үе шат ажиглагдах хугацаа эртсэх, цэцэглэлтийн
үе шат ажиглагдах хугацаа оройтох, хагдралтын үе шат ажиглагдах хугацаа эртсэх хандлагатай байна. Энэ нь тухайн
станцын газарзүйн байршил, чийг ба дулааны горимоос ихээхэн шалтгаалж байна.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Газарзүйн Асуудлууд сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.