Монголд аялсан Хятад жуулчдын аяллын хэв шинжийн судалгаа

Authors

  • Лувсандаваажав Оюунчимэг Газарзүйн тэнхим, Шинжлэх Ухааны Сургууль, Монгол Улсын Их Сургууль
  • Нарантуяа Гантуяа Газарзүйн тэнхим, Шинжлэх Ухааны Сургууль, Монгол Улсын Их Сургууль

Keywords:

Жуулчны зан төлөв, аялах сонирхол, Хятадаас гадагш аялах жуулчин, Mонгол улс

Abstract

Энэхүү судалгааны зорилго нь Монголд аялж буй Хятадын жуулчдын аялах хандлага, аяллын зан төлөвийг судлах, аяллын чиг хандлагыг тогтоох, хүн ам зүйн хувьсах үзүүлэлтүүдийг тодорхойлоход оршино. Энэ судалгаанд анхдагч болон хоёрдогч эх сурвалжийг ашигласан бөгөөд Монголын аялал жуулчлалын компаниудын Хятадын зах зээлд санал болгодог аяллын
хөтөлбөрүүдэд агуулгын шинжилгээг хийв. Монголд аялж буй Хятадын жуулчдын аяллын зан төлөвийн судалгаа төдийлөн хийгдээгүй. Энэ судалгаанд Хятад хэлтэй аяллын хөтөч, орчуулагчидтай фокус группийн ярилцлагыг хийж Хятад жуулчдын аяллын хэв шинж, жуулчны орон байр, зоогийн газар, хоол ундны үйлчилгээ, тээвэрт тулгардаг асуудлуудын талаар анхдагч
мэдээлэл тулгуурлан дүгнэлт гаргасан. Монгол орон аялал жуулчлалыг хөгжүүлэх байгаль, түүх, нийгэм, соёлын нөөцтэй бөгөөд аялал жуулчлалын салбар нь сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж эхэлж байна. Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг эдийн засгаа хөгжүүлэх, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх, ажил эрхлэлтийг бий болгох, үндэсний бахархлыг бэхжүүлэхэд
чухал ач холбогдолтой төдийгүй хөрш зэргэлдээ улсуудтай харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал салбар гэж үздэг. Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засгийн өсөлтийг дагаад Хятадаас гадагшаа чиглэсэн аялал жуулчлал хурдацтай өсөж байна. 2019 оны байдлаар Хятадаас 168,298 гийчид Монголд зочилсон байна. Монгол улсад зочлох Хятад жуулчдын тоо, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд Хятад жуулчдын аяллын хэв шинж, аялах сонирхол, жуулчны зан төлөвийг судлах зайлшгүй шаардлагатай юм. Энэ судалгааны үр дүнд Монгол улсад аялж буй Хятад жуулчдын аяллын зан төлөв, аялах хандлага, аяллын үеэрх сонирхол, хэв шинжийг тодорхойлж, тэдний хэрэгцээ шаардлагад тохирохуйц аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний санаа дэвшүүлэв. Хятад жуулчдын аяллын зан төлөв, хэрэгцээ шаардлагыг ойлгосноор Монгол улсад аялсан сэтгэл ханамжийг дээшлүүлэн дахин аялах сэдлийг төрүүлэх, эерэг аман сурталчилгаагаар ирээдүйн боломжит жуулчинд хүрэх боломжтой. Хятадаас ирж буй жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд жуулчдын хүлээлтэд хүрсэн сэтгэл ханамж бий болгох чанартай сайн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байгаа нь судалгааны үр дүнгээс харагдлаа. Судалгааны үр дүн Хятадаас жуулчин хүлээн авдаг аялал жуулчлалын тур оператор, тур агент, зорих газрын менежментийн байгууллагууд, зочид буудлууд, үндэсний аялал жуулчлалын сурталчилгааны байгууллагуудын практик үйл ажиллагаанд ач холбогдолтой.

Downloads

Download data is not yet available.

Author Biography

Нарантуяа Гантуяа, Газарзүйн тэнхим, Шинжлэх Ухааны Сургууль, Монгол Улсын Их Сургууль

Энэхүү судалгааны зорилго нь Монголд аялж буй Хятадын жуулчдын аялах хандлага, аяллын зан төлөвийг судлах, аяллын чиг хандлагыг тогтоох, хүн ам зүйн хувьсах үзүүлэлтүүдийг тодорхойлоход оршино. Энэ судалгаанд анхдагч болон хоёрдогч эх сурвалжийг ашигласан бөгөөд Монголын аялал жуулчлалын компаниудын Хятадын зах зээлд санал болгодог аяллын хөтөлбөрүүдэд агуулгын шинжилгээг хийв. Монголд аялж буй Хятадын жуулчдын аяллын зан төлөвийн судалгаа төдийлөн
хийгдээгүй. Энэ судалгаанд Хятад хэлтэй аяллын хөтөч, орчуулагчидтай фокус группийн ярилцлагыг хийж Хятад жуулчдын аяллын хэв шинж, жуулчны орон байр, зоогийн газар, хоол ундны үйлчилгээ, тээвэрт тулгардаг асуудлуудын талаар анхдагч мэдээлэл тулгуурлан дүгнэлт гаргасан. Монгол орон аялал жуулчлалыг хөгжүүлэх байгаль, түүх, нийгэм, соёлын нөөцтэй бөгөөд аялал жуулчлалын салбар нь сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж эхэлж байна. Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг эдийн засгаа хөгжүүлэх, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх, ажил эрхлэлтийг бий болгох, үндэсний бахархлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй хөрш зэргэлдээ улсуудтай харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал салбар гэж үздэг. Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засгийн өсөлтийг дагаад Хятадаас гадагшаа чиглэсэн аялал жуулчлал хурдацтай
өсөж байна. 2019 оны байдлаар Хятадаас 168,298 гийчид Монголд зочилсон байна. Монгол улсад зочлох Хятад жуулчдын тоо, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд Хятад жуулчдын аяллын хэв шинж, аялах сонирхол, жуулчны зан төлөвийг судлах зайлшгүй шаардлагатай юм. Энэ судалгааны үр дүнд Монгол улсад аялж буй Хятад жуулчдын аяллын зан төлөв, аялах хандлага, аяллын үеэрх сонирхол, хэв шинжийг тодорхойлж, тэдний хэрэгцээ шаардлагад тохирохуйц аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний санаа дэвшүүлэв. Хятад жуулчдын аяллын зан төлөв, хэрэгцээ шаардлагыг ойлгосноор Монгол улсад аялсан сэтгэл ханамжийг дээшлүүлэн дахин аялах сэдлийг төрүүлэх, эерэг аман сурталчилгаагаар ирээдүйн боломжит жуулчинд хүрэх боломжтой. Хятадаас ирж буй жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд жуулчдын хүлээлтэд хүрсэн сэтгэл ханамж бий болгох
чанартай сайн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байгаа нь судалгааны үр дүнгээс харагдлаа. Судалгааны үр дүн Хятадаас жуулчин хүлээн авдаг аялал жуулчлалын тур оператор, тур агент, зорих газрын менежментийн байгууллагууд, зочид буудлууд, үндэсний аялал жуулчлалын сурталчилгааны байгууллагуудын практик үйл ажиллагаанд ач холбогдолтой.

Downloads

Published

2021-07-10

How to Cite

Оюунчимэг, Л., & Гантуяа, Н. (2021). Монголд аялсан Хятад жуулчдын аяллын хэв шинжийн судалгаа. Geographical Issues, 21(1), 41–58. Retrieved from https://journal.num.edu.mn/GP/article/view/29